Д.Ганбат: МАН хундага тавилгүй архи ууж, ЕС-ын зөвлөх нь 60 саяар танихгүй бүсгүйд цэцэг өгч байна

Д.Ганбат: МАН хундага тавилгүй архи ууж, ЕС-ын зөвлөх нь 60 саяар танихгүй бүсгүйд цэцэг өгч байна


2 жил

Өнөөдөр төрийн ордонд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар 2023 нэгдсэн төсөвт хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хориг тавих талаар шаардлага хүргүүллээ. Энэ үеэр нэг УИХ дахь АН-ын гишүүн Д.Ганбат дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Монголд гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу байна. Ам хэлээрээ л амьдрал сайхан байна гэж ярьж байгаа боловч дордож байна. Маш их үрэлгэн төсөв баталлаа. Алдагдал нь 1.4 их наяд байх жишээтэй. Сүүлийн жилүүдтэйхарьцуулаад үзвэл 10 их наядын алдагдалтай төсөв баталлаа. Ирэх онд мөнгөний ханш унахгүй гэсэн ч амьдрал дээр бол унана.

Монгол Улс Азидаа хамгийн гөлөг болсон мөнгөний ханштай улс болсон байна.

Долларын ханш 3400, юанийн ханш 480 болсон. Ирэх онд ард түмний амьдрал сайжрахгүй. АН энэ төсвийг татаж ав гэж шаардсан. Миний бие энэ төсвийг батлахад оролцоогүй. ЗГ, төсөв хоёр данхайлаа. Ард түмний амьдралыг дээшлүүлэх зүйл алга. Бид Монгол Улсын ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байна. Төсөв батлагдсанаас хойш ажлын тав хоногтоо хориг тавих боломжтой.

Дараа дараагийн шат дараатай тэмцлийг өрнүүлнэ. 2023 онд амьдрал бүгдийг харуулна. Олон улсын байгууллагууд ард түмний амьдрал хэцүү байхыг хэлж байгаа. МАН—ынхан хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж байна. Жишээ нь ерөнхий сайдын ахлах зөвлөх 60 саяар танихгүй бүсгүйд цэцэг авч өгч байна.” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү