ЭМЯ-нд тус яамнаас ковид, хавдар, эрт илрүүлгийг үзлэг, эрүүл мэндийн салбарын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
- Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс эхлэн үндэсний хэмжээнд эрт илрүүлэг үзлэгийг хийж эхэлсэн ба одоогоор 144 мянга 997 хүн хамрагдаад байна. Өнгөрсөн жил 98 мянга гаруй хүн хамрагдсан бөгөөд нэг сарын хугацаанд дээрх тоон үзүүлэлт нь иргэдийн идэвх сайн байгааг илтгэнэ. Тэдний 46,3 хувь нь эрэгтэй, 53,7 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүдийн хамрагдалт их байгаа нааштай үр дүн юм.
Байршлаар авч үзвэл 52,2 хувь нь УБ-т, 47,8 хувь нь орон нутагт байгаа нь жигд үзүүлэлт юм. Хамгийн өндөр аймаг Дархан, Хөвсгөлд 10 мянга орчим, Дорнод, Төв аймагт 7000 орчим, Дорноговь аймагт 6400 гаруй хүн хамрагдсан үзүүлэлттэй байна.
Насны хувьд
- 0-5 насныхан 15,3 хувь,
- 16-17 насныхан 61,8 хувь,
- 18-30 нас 5,2 хувь,
- 31-45 нас 4,7 хувь,
- 46-60 4,7 хувь,
- 61-ээс дээш насныхан 6,1 хувийг тус тус эзэлж байна.
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амралт эхлэхээс өмнө хамруулахыг зорьсон учир эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн 70 гаруй хувь нь хүүхдүүд байгаа юм. Хүүхдийн илрүүлгийг хангалттай хийхгүй байна гэсэн шүүмж байсан. Учир нь энэ насныхан харьцангуй эрүүл бүлэгт тооцогддог. Хүүхдийн эрт илрүүлгийн багцад эмнэлзүйн үзлэг буюу сүрьеэ, амны хөндийн үзлэг, сэтгэлзүйн үзлэг хийж байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн хөлөөс толгой хүртэл эмчийн үзлэг хийж байгааг анхаарах хэрэгтэй.