Өнөөдөр Камила валиева "Бээжин-2022" олимпын наадмын чөлөөт үзүүлбэрээ үзүүлнэ. Уржигдар буюу хоёрдугаар сарын 15-нд Мөрөөдөлд хүрэх зам" богино үзүүлбэрээрээ 82.16 оноо авч, богино хөтөлбөрийн төрлийн дэлхийн шилдэг 30 тамирчнаа тэргүүлж эхэлсэн юм. Түүний өнөөдөр үзүүлэх чөлөөт үзүүлбэрийн нийлбэр нэмэгдэж онооны жагсаалтаар медальтнууд тодрох билээ.
Гэвч түүний 2021 оны арванхоёрдугаар сарын сорьцоос "Триметазидин" илэрсэн явдал түүнд сэтгэл санааны дарамт болсоор байна. Энэ талаар Камила "Өвөөгийнхөө хэрэглэдэг эмийг санамсаргүй хэрэглэчихсэн байсан" гэж тайлбарласныг Олон улсын олимпын хороо мэдэгдсэн байна. Үүнийг нягтлахад өвөө нь "Триметазидин" бэлдмэлийг хэрэглэдэг. Түүний өвөө зүрхний өвчтэй хэмээн ОХУ-ын "Dossier Center" цахим хуудаст бичжээ. Түүнчлэн "Камилагийн өвөө нь эмээ уухдаа усаар даруулж, тэр аягыг нь Камила угаалгүйгээр хэрэглэсэн байж болно" гэсэн тухай "USA Today" мэдээлжээ.