Бүх нийтийн эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг ТАВДУГААР САРЫН 1-нээс эхэлнэ

Бүх нийтийн эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг ТАВДУГААР САРЫН 1-нээс эхэлнэ


3 жил

Нийт хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт хамруулах чиглэлийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Ийнхүү улс даяар энэхүү эрт илрүүлгийн үзлэг тавдугаар сарын 1-нээс эхлэхээр болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр "Урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоо 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Иргэдийн оролцоо, идэвх сул байдаг учраас үзлэгийн тоо 10 хувиас дээшилдэггүй. Тиймээс энэ жил ЭМДС-гаас 60.8 тэрбум төгрөгийг зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийн санг төвлөрүүлж суулгасан.

Манай улсын тэргүүлэх өвчлөлүүдэд

  • Амьсгалын тогтолцоо
  • Хоол боловсруулах
  • Бэлгийн замын халдвар
  • Гэмтэл согог зэрэг ордог.

Харин нас баралтаар зүрх судасны өвчлөл, хавдар, амьгалын замын өвчлөл, осол гэмтэл зэрэг шалтгаанууд тэргүүлэх байр эзэлдэг. Тиймээс дээрх өвчлөлүүд рүү чиглэсэн оношилгоо, шинжилгээг илүү түлхүү хийх болно" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү