Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хөгжлийн банк анх байгуулагдахдаа Монгол Улсыг хөгжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх, гадны менежментийг оруулж ирсэн байнк байхаар төсөөлж байсан. Өнөөдрийн байдлаар 3.2 их наяд төгрөгийн зээлтэй. Манай улсад халамжийн тогтолцоо зогсох л юм бол хоёр хүний нэг нь хүнд байдалд орох нь.
2016 онд ард түмэн бидэнд дүн тавьсан. Үүнд Хөгжлийн банкыг хэрхэн удирдсан асуудал ч багтсан байх. Зургаан жил үнэмлэхүй олонхоор засаглажээ. Энэ хугацаанд үнэмлэхүй олонхи байсан засаг юу хийсэн бэ.
Цаашид Хөгжлийн банк луйврын систем болох аюулын харанга үргэлжилж магадгүй байгааг таслан зогсоох хэрэгтэй. Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хянаж шалгах Түр хороог байгуулах уриалгыг гаргаж байна. Энэхүү уриалгыг 76 гишүүнд хүргүүлнэ. Ганцхан асуудлаар Түр хороо байгуулдаг. Хөгжлийн банкны асуудлаар Түр хороо байгуулъя. Зээлээ төлж дуустал, төлсөний дараа ч Монголын ард түмний боломжийг үгүй хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой" гэлээ.