Шүүхийн шийдвэр гарч, К.Валиева тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо

Шүүхийн шийдвэр гарч, К.Валиева тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо


3 жил

ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиева 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмаа цааш нь үргэлжлүүлэхээр болж, тэмцээний бэлтгэлдээ гарлаа.

Тодруулбал, Спортын Арбитрын Шүүх /CAS/-ээс Камила Валиеваг өнөөдөр  /2022.02.15/ болох уран гулгалтын ганцаарчилсан тэмцээнд оролцохыг нь зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.

Учир нь, Спортын Арбитрын Шүүх Камила Валиевагийн допингийн хэргийн асуудлаарх Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/ болон Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг /WADA/, мөн Олон Улсын Тэшүүрийн Холбоо /ISU/ зэрэг байгууллагуудын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосныг зарлалаа.

Хоёрдугаар сарын 15-нд уран гулгалтын ганцаарчилсан тэмцээний богино хэмжээний хөтөлбөр товлогдсон ба Валиева  тэмцээнд 26 дугаартай оролцохоор боллоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү