Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүр, түрүү булаалдахаар шалгарлаа

Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүр, түрүү булаалдахаар шалгарлаа


4 жил

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын наймын даваа үргэлжилж байна.

Эл даваанд улсын аварга Н.Батсуурь улсын харцага М.Бадарчтай, улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан Б.Пүрэвсайхантай оноолт таарсан. Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайханыг давлаа.

Ингэснээр улсын наадмын үзүүр, түрүү булаалдахаар шалгарав. Есийн даваанд П.Бүрэнтөгс давбал улсын аварга цол хүртэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү