Үндэсний их баяр наадам өнөө өглөө хязаалан морины уралдаанаар эхлэх байсан ч Хүй долоон худаг орчим хур ихтэй байгаа тул түр хойшлуулсан тухай бид мэдээлсэн. Хурдан морины салбар хороо сая уралдааны замын нөхцөл байдлыг шалгаад иржээ. Салбар хорооны дарга, хурандаа Ж.Болдбаатар "Зам хальтиргаатай, борооны усанд хог түрж орж ирсэн, уралдаан эхлүүлэхэд эрсдэлтэй байгаа тул хязаалан насны морьдын уралдааныг бороо хур намдтал хойшлуулж байна" гэлээ.
Хязаалан морьдын уралдаанд 221 хурдан үрээ уралдахаар бүртгүүлжээ.