“The Voice of Mongolia” шоуны халз тулааны шатны сүүлчийн дугаар буюу Шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг 16 оролцогчийн халз тулаан өчигдөр үзэгчдийн хүртээл болов. Тус дугаарт оролцогчдоос анх удаа охидын хамтлаг төрөн гарлаа.
Түүний багийн Г.Саруултуяа, Н.Энэрэлсайхан нар БНСУ-ын “Blackpink” хамтлагийн “Kill This Love” дууг дуулсан юм. Харин дараагийн шат руу явах нэг оролцогчийг сонгох мөчид Д.Болд шүүгч хамтлаг болгон оролцуулах санал тавьж, нэвтрүүлгийн багийнхан болон оролцогчид саналыг хүлээн авч, цаашид нэг хамтлаг болон өрссөлдөхөөр болов.