Ухань хотын эмнэлгийн дарга коронавирусийн халдвараар нас баржээ

Ухань хотын эмнэлгийн дарга коронавирусийн халдвараар нас баржээ


5 жил

Коронавирусийн голомт болоод байгаа Ухань хотын Вучань эмнэлгийн дарга өнөөдөр /2020.02.18/ уг халдварын улмаас нас баржээ.

51 настай Лиу Зимин өглөө 10:30 цагт амьсгал хураасан гэж Хятадын төв телевиз мэдээлэв.

Covid-19 өвчний эсрэг өдөр, шөнөгүй тэмцэж буй 1716 эмч, сувилагч халдвар авсан тухай өнгөрсөн долоо хоногт Хятадын үндэсний хорооноос зарласан. Тэдний зургаа нь нас барсан бөгөөд дунд нь Ухань хотын төв эмнэлгийн эмч Ли Венлиан багтаж байна. Тэрбээр хамгийн анх олон нийтэд халдварын талаар анхааруулахыг оролдож байсан нэгэн юм.

Эх сурвалж: Straits times

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү