Японы мэргэжлийн сүмо бөхийн нагоя башёгийн 12 дах өдрийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Тэргүүлэгч Ёкокуна Какүрюү өнөөдөр Чиёотайрюүтай барилдах бол 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал сэкивакэ Митакэүмитэй оноолт таараад байв.
Тэмцээн эхлэхийн өмнө Какүрюү 11 даваатай, Хакухо 10 даваа нэг унаатай, Томоказэ Тэрүцүёши нар тус тус есөн даваа хоёр унаатай барилдаан эхэлсэн.
Харин тэмцээн дуусахад тэргүүлэгчдийн тоо гурав болон цөөрлөө. Учир нь Томоказэ маэгаширагийн барууны дөрөв дэх бөх Ичиножёо А.Ичинноровт өвдөг шороодсоноор гурван унаатай болж, ухарлаа.
Түүнийг давсан Ичиножёогийн хувьд найм дах даваагаа авч, 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлсэн бол аваргуудын хувьд учраа бөхчүүдээ даван тэргүүллээ хадгалж чаджээ.
Одоо та бүхэнд макүчи болон жюүрёо зиндаанд зодоглож байгаа бусад бөхчүүдийнхээ амжилтыг танилцуулъя.
Дээд зиндаа
- Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 2-10
- Маэгашира Б-4 Ичиножёо А.Ичинноров 8-4
- Маэгашира Б-9 Дайшёохо Д.Шижирбаяр 6-6
Жюүрёо зиндаа
- Кирибаяама н.Лхагвасүрэн 8-4
- Араваши н.Дөлгөөн 5-7
- Миторюү н.Төрболд 7-5
- Чиёошома А.Мөнхсайхан 6-6
- Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 6-6
- Азүмарюү н.Тодбилэг 6-6
Цагтаа озэки цолтой барилдаж байсан Тэрүнофүжи Н.Ган-Эрдэний хувьд макүшита зиндааны зүүний 59-т бичигдсэн тэрээр таван даваа нэг унаатай, тун өнгөтэй байна.
Мөн бэртлийн улмаас макүшита хүртэл унаад байсан Тоёоношима энэ башёгоос дээд зиндаанд эргэн ирсэн билээ. Жижиг бие, уран барилдаантай түүний хувьд барууны 14-т бичигдэж байгаа ч таван даваа долоон унаатай амжилт тааруу барилдаж байна. Үлдсэн гурван өдрийн барилдаанд зайлшгүй давах шаардлагатай байгаа аж.