Дэлхийн дөрөв дэх удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Угалзцэцэгт Монгол улсын гавьяат тамирчин цол олгох тогтоол гаргажээ. Уг тогтоолыг Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ оны гуравдугаар сард хүргүүлсэн ч одоог хүртэл хариу ирүүлээгүй байгаа аж.
Тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасаар удаж буй ОУХМ Г.Угалзцэцэг энэ сарын 14-16-нд Тайландын Чианг Май хотод зохиогдсон WBPF холбооны 10 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хос алтан медаль хүртсэн билээ.