Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Баянзүрх дүүрэг анхлан 28 хорооныхоо дэргэд Ахмадын зөвлөлийг байгуулан үйл ажиллагаагаа тогтмол явуулан ажиллаж байгаа билээ. Тус Зөвлөлийн зохион байгуулж буй арга хэмжээг дүүрэгт ажиллаж, амьдарч буй урлаг, соёлын ахмад зүтгэлтнүүд үргэлж дэмжин ажилладаг.
Тухайлбал Монгол Улсын Ардын Жүжигчин А.Долгор өөрийн бие даасан ‘’Эгшиглэнт аялгуу’’ тоглолтын 50 ширхэг урилгыг дүүргийн 28 хорооны Ахмадын зөвлөлийн дарга нарт өгсөн юм. Уран бүтээлчийнхээ цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсье хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.