Хаант засаглалыг Бүгд найрамдах засаглалаар сольж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр буюу олон түмний нэрлэж заншсанаар “Улс тунхагласны баяр”-т зориулсан хүчит бөхийн барилдаан “Спортын төв ордон”-д боллоо.
Тус барилдаанд улсын арслан гурав, улсын гарьд нэг, улсын харцага зургаа, улсын начин 19, аймгийн арслан 57, цэргийн арслан нэг, аймгийн заан 20, аймгийн харцага 21, нийт 128 бөх барилдав. Барилдаанд Гарьд Б.Гончигдамба түрүүлж, арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.