Кюүшюү башёд Монголын 22 сүмоч барилдана

Кюүшюү башёд Монголын 22 сүмоч барилдана


6 жил

Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ 2018 оны сүүлийн Кюүшюү башё ирэх ням гаригт Фүкүока хотод эхлэх гэж байна.

Арваннэгдүгээр сарын башёг 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал манлайлна. Тэрбээр өнгөрөгч сард бэлтгэлийн үеэр бэртэл авч өвдөгний мэс засалд орсон бөгөөд одоогоор барилдах эсэхээ шийдээгүй байгаа аж.

Харин баруун жигүүрийг ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлнэ. Манай бөхчүүдээс дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Такаинова Б.Баасандорж, Чиёошёома Г.Мөнхсайхан, Араваши А.Дөлгөөн нар барилдана. Мөн жюүрёод Дайшёохо Р.Шижирбаяр нарын дөрвөн бөх барилдах бөгөөд макүшитад найм, хамгийн доод зиндаа буюу санданмэд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын гурван бөх барилдахаар болжээ.

Энэ башёд анхаарал татаж байгаа бөхчүүдийн нэг бол Такаинова Б.Баасандорж билээ. Тэрбээр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржтой маргалдсаны улмаас багагүй хугацаанд башёг өнжсөн. Тэгвэл тэдний хооронд үүсэн маргаан өндөрлөж, ёкозүна Харүмафүжи зодог тайлан Такаинова дахин барилдахаар болж байна. Мөн цагтаа дээд зиндаанд түрүү байрын төлөө өрсөлдөж, озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хамгийн доод зиндаанд барилдах юм.  Энэ башёд Монголын 22 сүмоч барилдах бөгөөд башё арванннэгдүгээр сарын 11-25-ны хооронд болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү