41 дэх удаагийн "Дакар-2019" уралдаанд монгол залуус оролцоно. Нийт 5000 км замыг 10 үе шаттай туулах уг уралдааны замын 70 хувь нь элсэн цөлд үргэлжилнэ.
"Дакар-2019" авто уралдааны SXS төрөл буюу UTV ангилалд оролцож буй Монголын багийн гишүүдийг манай сайт танилцуулж байна. Багийн жолоочоор Ө.Бямбацог, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, механикчаар Б.Баттөр нар ажиллахаар болжээ.