Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг Бодибилдинг Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдаж байгаа ААШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон ОУХМастер тамирчин Г.Угалзцэцэг
- насанд хүрэгчдийн Women’s Athletic Physique up to 165 cm ангилалд алтан медаль,
- 35-с дээш насны Women’s Athletic Physique open ангилалд алтан медаль тус тус хүртсэн байна.