Бакугийн дэвжээнд өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өрсөлдөж байна. Түүний хэсэгт Чехийн Лукас Крплак, Нидерландын Хенк Грол, Азербайжаны Ушанги Кокаури нарынн шилдгүүд багтсан.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Кыргызстаны бөх Бекболот Токтогоновтой барилдаж, хоёр хоёр торгуультай барилдааныг үргэлжлүүлж байсан. Барилдааны төгсгөлд Кыргызстаны тамирчныг сугадаж мушгин цэвэр ялалт авлаа. Хоёрдугаар тойрогт Хятадын тамирчин Шао Тонг түүнийг хүлээж байна. Мөн жинд хүч үзэж буй ОХМ Ө.Дүүрэнбаяр энэ цаг мөчид өрсөлдөгчөө яллаа.