Өнөөдөр манай гурван бөх дэлхийн аваргын дэвжээнд гарна

Өнөөдөр манай гурван бөх дэлхийн аваргын дэвжээнд гарна


6 жил

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн -100, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн барилдаан болсон. Энэ өдөр манайхаас олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар ганцаараа дэвжээнд гарч хүрэл медаль хүртсэн юм.

Өнөөдөр тэмцээний хүнд жингийн барилдаан болно. Манай улсаас +100 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мөнхтуяа нар барилдана. Н.Түвшинбаяр аваргын хэсэгт Чехийн Лукас Крплак, Нидерландын Хенк Грол, Азербайжаны Ушанги Кокаури зэрэг шилдгүүд багтжээ. H.Түвшинбаяр аварга Казахстаны тамирчин Б.Тогтогоновтой, Ө.Дүүрэнбаяр Венесуэлийн тамирчин П.Пинедатай эхний барилдаанаа хийх бол Б.Мөнхтуяа Германы тамирчин К.Веисстэй барилдана. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү