Монгол бөхийн өргөө эргэн үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа билээ. Дөрөвдүгээр сараас хойш "Бөхийн өргөө"-нд нэг ч барилдаан зохион байгуулагдаагүй байсан юм. Монгол бөхийн өргөө үүд хаалгаа нээсэн цагаас хойш 20 жилийн нүүр үзэж байгаа ч ийм хугацаагаар бөхийн барилдаан тасарч байсан удаагүй юм.
Энэ сарын 29-ны бямба гарагт 2018-2019 оны улирлын улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааны нээлт болох юм. Харин маргааш нь буюу 9-р сарын 30-ны ням гарагт аймаг, цэргийн цолтой бөхийн барилдааны нээлт болно. Хоёр өдөр дараалан 256 бөх барилдах юм.