Испанийн Малага хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д 101 орны 8187 тамирчин өрсөлдөж байна. Тус тэмцээнд манай улсаас ОУХМ Т.Цэрэндолгор, ОУХМ А.Алтанцэцэг нар уг тэмцээнд оролцож байгаа юм. Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй мастеруудын ДАШТ-д ОУХМ Т.Цэрэндолгор 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн таван төрөлт болон шидэлтийн пендателон зэрэг зургаан төрөлд оролцож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Уг тэмцээнд оролцогчдийн хамгийн ахмад нь эрэгтэйчүүдээс Италийн тамирчин, 102 настай Джузеппе Оттавиани, эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин 102 настай Ман Каур байгаа ажээ.