Япон улсын Китакюүшюү хотноо зохиогдож буй парапауэрлифтингийн Азийн АШТ-д манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Уг тэмцээнээс МУГТ, "Рио 2016" олимпийн наадмын хүрэл медальт Э.Соднонпилжээ 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртлээ.
Тэрбээр дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөсөн бөгөөд өмнөх амжилтаа 4 кг-аар ахиулсан байна.
Азийн АШТ есдүгээр сарын 6-13ний хооронд зохион байгуулагдаж байгаа билээ.