Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Монголын баг тамирчдын медалийн салхийг өчигдөр алтан медалиар хангасан бол О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ.
О.Үйтүмэн хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Кумар Паван барилдаж 8:1-ээр ялж Монголын баг тамирчдын хоёр дахь медалийн эзэн болж манай баг нэг алт, нэг хүрэл медальтай боллоо. Монгол Улсын баг тамирчид өчигдрийн байдлаар энэ амжилтаараа наадамд оролцогч 45 улсаас Энэтхэг, Узбекстан зэрэг 10 улсын хамт наймдугаар байр явж байна.