Аргентиний шигшээ баг D хэсгийн сүүлийн тоглолтод Нигерийг 2:1-ээр хожин хасагдах шатанд шалгарсан билээ. Тэгвэл уг тоглолтыг үзсэн нэрт хөлбөмбөгч Диего Марадонагийн бие гэнэт мууджээ. Тэрээр тоглолт дууссаны дараа огцом суун тусаж, хүнээр түшүүлэн цэнгэлдэхээс гарч явсан байна.
