Португалийн Ерөнхийлөгч Москвад ирж багаа дэмжлээ


6 жил

Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр португаличууд Мароккагийн шигшээ багтай өрсөлдөн, 1:0 харьцаагаар хожсон билээ. Португал улсын Ерөнхийлөгч Марселу Ребелу де Соуза дэлхийн аваргын тэмцээн хэрхэн явагдаж байгааг газар дээр нь өөрийн нүдээр үзэж, үндэсний шигшээ багаа дэмжихээр өмнөхөн нь Москвад хүрч ирсэн аж. Иймээс Португалийн шигшээ багийн хувьд, өчигдрийн тоглолт ихээхэн ач холбогдолтой байсан гэж болно.

Ерөнхийлөгч де Соузу-г онгоцны шатны дэргэд ДАШТ-2018 тэмцээний билэгдэл Забивака угтаж аван, түүнтэй хамт зургаа авахуулсан байна. Португалийн Ерөнхийлөгч тэмцээн эхлэхээс өмнө Владимир Путинтэй уулзжээ.

“Дэлхийн аваргын тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж байгаад баяр хүргэе. Дэлхий даяар энэхүү ДАШТ-ийг асар ихээр сонирхон үзэцгээж байна. Өчигдөр би Москвагаар зугаалангаа танай метронд сууж үзлээ. Түүн дотор багийнхаа ялалтад баярлаж хөөрсөн оросын олон хөгжөөн дэмжигчид зорчиж явахыг харсан” хэмээн Португалийн удирдагч Оросын Ерөнхийлөгчид ярьсан байна.

Оросын хөгжөөн дэмжигчдийн баяр баяслыг Марселу Ребелу де Соуза хуваалцан, метроны зорчигчидтой сэтгэл хангалуунаар зургаа авахуулсан гэнэ.

“Хүүхэд шиг л баярлаж байна! Тохиолдлын гэхэд дэндүү өвөрмөц уулзалт байлаа! Португалийн Ерөнхийлөгчийг Москвагийн шөнө дундын метронд явж байна гэж хэний ч санаанд буухгүй биз ээ! Dear Marcelo Rebelo de Sousa, thank you for being such an open-minded president!” хэмээн тус хотын оршин суугч Яна Макаренцева олон нийтийн сүлжээнд бичээд, хамт авахуулсан зургаа нийтэлжээ . 

Улстөрч энэхүү эрхэм өөрийн энгийн даруу байдлаараа бусдыг гайхашруулж байгаа нь анхны тохиолдол биш юм. Тэрээр саяхан Лиссабоны ойролцоох наран шарлагын газарт зангиа, цамц ч үгүй тэрээр өөрийг нь таньсан хүнтэй хамт зургаа авахуулан, видео мэндчилгээ дэвшүүлж байсан билээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү