Олимп, ДАШТ-ий дэд аварга, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын дөрвөн том холбооны нэг WBC-ийн чансаанд тавдугаарт бичигджээ. Тэрээр хамгийн сүүлд Колумбийн Оскар Эскандоныг ялсан юм. Чансаа өгссөн мэдээллээ тэрээр фэйсбүүк хуудсандаа оруулж, “WBC холбоонд 5 дугаарт орж ирлээ, удахгүй №1 болно оо” хэмээн бичжээ.
