Манай Улсын үндэсний сагсан бөмбөгийн баг тамирчид дэлхийн гурван удаагийн аварга Сербийн шигшээ багтай тоглож, 21:8 онооны харьцаагаар ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ. Анх удаа олимпийн төрлийн багийн спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн манай баг тамирчид энэ сарын 15-нд эх орондоо ирэх юм байна.
Манай 3х3 үндэсний шигшээ баг ОХУ, Бразил Филиппин, Канадын багуудтай тэмцээний “С” хэсэгт багтсан билээ. Өнгөрсөн даваа гаригт шигшээ багийн тамирчид Бразил, ОХУ, Филиппин Улсын багийг хожиж хэсгээс гарах болзлоо хангаад байсан юм.
Д.ТУЯА