FIBA 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байгаа Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Хонконг, Вануатугийн багуудыг хожсон ч Узбекстаны багт хожигджээ. Иймээс Монголын эмэгтэй шигшээ багийн тоглолт, ур чадварыг үнэлэн ирэх долдугаар сард Хонконг-д болох Олон улсын тэмцээнд албан ёсоор оролцохыг урьсан байна.
Өнөөдөр Узбекстаны баг Хонконгийг хожсоноор энэ хэсгээ тэргүүлж Азийн аваргыг цааш үргэлжлүүлэхээр боллоо. Узбекстаны эмэгтэй багийг шигшээд тоглож ч магадгүй гэсэн тааврыг мэргэжилтнүүд өгч байна. Манай баг сайн өрсөлдөөнийг үзүүлсэн ч ганц оноогоор харамсалтай ялагдсан юм.