“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Универсиад” их наадам болон Азийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн ганцаараа оролцож мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрээр Софигийн дэвжээнд 62 кг-ын жинд зодоглосон бөгөөд тэгшитгэлд Туркийн Баяхан Дерья, шөвгийн наймд Италийн Кампагна Аурора, хагас шигшээд Германы Луизе Манзке нарыг тус бүр цэвэр ялсан байна. Харин алтан медалийн төлөөх барилдаанд С.Батцэцэг аварга ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, эзэн орны бөх Тайбе Юсейнд оноогоор цэвэр (2:12) ялагдснаар мөнгөн медаль дээр буулаа.