МУГТ Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгчөөр куба боксчин тодорчээ. Тэрээр ирэх сард тулаанаа хийхээр болсон байна.
Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгцогт 2014 онд Инчоны Азийн тоглолтын дараа мэргэжлийн бокст шилжиж, промоутер Аль Хэймоны багт орсон юм. Дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор бэлтгэл хийдэг тэрээр 2015 оноос хойш есөн тулаан хийж, Филиппиний Хармонито Де Ла Торрег оноогоор, бусдыг нь хүнд цохилтоор ялсан билээ.