БНСУ-ын нийслэл Сөүл хотод марафон гүйлтийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн өчигдөр болж, Монголын гурван гүйгч оролцов. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн уралдсан ОУХМ Б.Мөнхзаяа, Д.Гантулга, Ж.Олонбаяр нар өрсөлдсөн юм. Б.Мөнхзаяа 2:31.11 цагийн амжилтаар 10 дугаар байрт орсон бөгөөд улсын дээд амжилтаа шинэчилэн тогтоожээ.
Харин Д.Гантулга 2:17.17 цагийн амжилтаар хувийн амжилтаа ахиулсан байна.