Чөлөөтийн тамирчид Азийн аваргаас эхний өдрийн байдлаар гурван хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байна

Чөлөөтийн тамирчид Азийн аваргаас эхний өдрийн байдлаар гурван хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байна


7 жил

   Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын нэгнээс дөрөвний өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект болно. Тэмцээний эхний өдрийн байдлаар манай эмэгтэй тамирчид гурван хүрэл нэг мөнгөн медалийг хүртээд байгаа юм. Харин эрэгтэйчүүдийн хувьд өчигдөр  Бишкектийг зорьсон юм. 

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр 12:30 минутаас эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан болно. Өнөөдөр манай таван бүсгүй барилдах юм. Оноолтыг та бүхэнд хүргье. 
53 кг: “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа тэгшитгэлд Узбекистаны Севара Эшмуратоватай оноолт таарсан. Түүнийг ялбал 1/4 шигшээд Казахстаны Жюлдиз Эшимова, Кыргызстаны Мадина Надирова нарын ялсантай барилдана.
57 кг: 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 1/8 шигшээд Узбекистаны Асем Сейдаметоватай хүч үзнэ. Түүнийг ялбал шөвгийн наймд БНХАУ-ын Пей Шингру, Казахстаны Гулшахарат Талассова нарын ялсантай хүч үзэх юм.
62 кг: “Парис-2017” ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, МУГТ Пүрэвдоржийн Орхон шөвгийн наймд Узбекистаны Халбазар Нарбаеватай таарсан. Түүнийг ялбал Японы Юрика Итотой хагас шигшээд хүч үзнэ.
65 кг: Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхбаярын Цэвэгмид Казахстаны Албина Каиржелдинов, БНСУ-ын Ли Ханбит нартай тойргоор барилдана.
72 кг: ДАШТ-ий гурван хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, МУГТ Очирбатын Насанбурмаа Японы Масако Фүрүичи, Узбекистаны Лалахан Оринбаеватай тойргоор барилдана. Энэ жинд зургаан бөх барилдаж байгаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү