Тайландын нийслэл Бангкок хотод жюү жицү бөхийн "Thailand National Pro Jiu Jitsu Championship 2018" олон улсын тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж манай тамирчид арвин их амжилттай оролцжээ.
Манай таван тамирчид нийт 12 медаль энгэртээ зүүсэн бөгөөд уг тэмцээн дэлхийн чансааны өндөр оноотой тэмцээн байсан юм. Тодруулбал тэмцээнд оролцохоор Тайландыг зорьсон манай бүх тамирчид энгэрээ мялаасан байна.
Женко клубын тамирчин Б.Хулан гурван алт, Мондэ клубын тамирчин Б.Ариунцог хоёр алт, Гаруда клуб, Оюутолгой компаний тамирчин М.Батбилэг тус тус нэг алт, мөнгө хүрэл, Гаруда клуб, Moneypolo компаний тамирчин Б.Буяндэлгэр хос мөнгөн медаль, Гаруда клуб, Тэрэгт транс компаний тамирчин Ө.Эрдэнэбаатар нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна. Баг тамирчид энэ сарын 22-нд эх орондоо ирэх юм.