Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн. Ингээд та бүхэндээ Валентин буюу гэгээн хайрын баярын талаар сонирхолтой баримтуудыг хүргье.
- Валентины баярыг тэмдэглэдэг болохоос өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ.
- Ганц бие залууст хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ.
- Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ.
- Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 7-р сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 2-р сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна.
- Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ.
- Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ.
- Жил бүр Валентинаар ойролцоогоор 220.000 гэрлэх санал тавигддаг.
- Улаан сарнайг хайрын бэлэг тэмдэг хэмээн авч үздэг учир нь улаан өнгө хүчтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг.
- Энэ өдөр дэлхий даяар ойролцоогоор 35 сая гаруй зүрхэн хэлбэртэй шоколад худалдаалагддаг.
- Валентины анхны бэлгийг Орлеаны герцог эхнэртээ илгээж байжээ. Тэрбээр 1415 онд олзлогдсныхоо дараа ийн хайрын өдөр эхнэртээ бэлэг илгээсэн гэдэг.