БНСУ, Чонсон хотод энэ сарын 9-11 ний хооронд болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цом, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас оролцсон 7 тамирчин амжилттай оролцож багийн дүнгээр 4-р байранд жагсчээ.
Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медалийн эзэн Сутайн бор клубын тамирчин Спортын дэд мастер Н.Хэрлэн, Хүрэл медалийн эзэн Хязгааргүйд мац клубын тамирчин Спортын мастер Д.Энхбаатар нар тус тус шалгарлаа.