ОХУ-ын уран гулгагч, дэлхийн хоёр удаагийн аварга, Европын хоёр удаагийн аварга, үндэсний хоёр удаагийн аварга Евгения Медведева “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын мөсөн талбайд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Багийн төрлийн эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрт 81.06 оноо авсан юм.
Хоёрдугаар байранд Италийн уран гулгагч Каролина Костнер, гуравдугаар байранд – Канадын Кэйтлин Осмонд нар оржээ.
ОХУ-ын тамирчид сэргээшийн асуудлаас үүдэн “Пёнчан-2018” өвлийн олимпийн 23-р наадамд Олимпийн туг далбаан дор “Олимпийн Оросын тамирчид” гэсэн нэрээр оролцож байгаа юм.