Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ. Улаанбаатарын өвлийн наадмын хүрээнд зохиогдох тус тэмцээнд хөдөө орон нутаг, нийслэлээс 200 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорих юм.
Мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай байдаг бөгөөд уламжлалын дагуу усны урсгал дагуу сум харвадаг аж.