Мөсний шагайн харвааны УАШТ болно

Мөсний шагайн харвааны УАШТ болно


7 жил

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Мөсний шагайн харвааны тэмцээн зохион байгуулагдана.

 Мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачийн залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооноос энэ сарын 2-4-нд зохион байгуулна. Тус наадамд Архангай, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Сонгино хайрхан, Налайх дүүргийн төлөөлөл болох арван аймаг, нийслэлийн долоон дүүргээс нийт 200 гаруй харваач оролцоно.

Мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай байдаг бөгөөд уламжлалын дагуу усны урсгал дагуу сум харвадаг байна. “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр сонирхогчдод зориулан тусгай талбай зассан байх аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү