Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны нэгдүгээр сарын тэмцээн Хацү башёг 71 дэх их аварга Какүрюү М.Ананд есөн даваатай тэргүүлж байна.
Тэрбээр өнөөдөр Аравашиг ёрикири мэхээр дэвжээнээс гаргаж ес дэх даваагаа аван тэргүүлэгчдийн байр сууриа бататгав.
Точиноши найман даваа нэг унаатай, Митаэкүми долоон даваа хоёр унаатай тэргүүлэгчийн ард бичигдэж байна.