Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо өчигдрөөс эхлэн Хацү башёг өнжихөөр боллоо. Башё эхлэх өдөр их аварга Хакүхо бэлтгэл дээрээ баруун хөлний эрхий хуруугаа гэмтээсэн талаар мэдээлэл гарч байсан.
Тэгвэл энэ сарын 17-ны өдрийн барилдаанд Ёшиказэтэй барилдахдаа зүүн хөлөндөө мөн л гэмтэл авчээ. Эмч нар хоёр долоо хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн учир долоо дахь удаагаа башёг өнжихөөр боллоо.