Оросгүй олимпыг шинжээчид медалийн тоогоор германчуудыг тэргүүлнэ гэж таамаглав

Оросгүй олимпыг шинжээчид медалийн тоогоор германчуудыг тэргүүлнэ гэж таамаглав


7 жил

    Сар хүрэхгүй хугацааны дараа нээлтээ хийх "Пёнчан-2018" өвлийн олимпод ОХУ-ын шигшээ баг оролцохгүй. Өнгөрсөн оны 12-р сард Олон улсын олимпын хорооны шийдвэрийн дагуу допингийн улмаас орос тамирчид эх орноо төлөөлөх эрхгүй болсон билээ.

 Энэ удаагийн олимпод хойд хөршийн тамирчид олон улсын олимпын хорооны нэр дээр өрсөлдөнө. Тэгвэл энэ удаагийн олимпод шинжээчид медалийн тоогоор германчуудыг тэргүүлнэ гэж таамаглав. Тэднийг 14 алт, 12 мөнгө, 14 хүрэл нийт 40 медаль зүүнэ хэмээн үзсэн бол араас нь Норвеги, АНУ-ын багийг медалийн тоогоороо удаална гэж үзэв. Харин БНСУ-ын баг тамирчид нутаг дээрээ 10 медаль хүртэнэ гэж таамаглаж буй гэнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү