Жулия Робертсийн уриалга олон нийтийн сүлжээгээр шуугийн тариад байна

Жулия Робертсийн уриалга олон нийтийн сүлжээгээр шуугийн тариад байна


7 жил

   Дэлхийн хамгийн сайхан бүсгүйгээр нэг бус удаа нэрлэгдсэн холливүүдийн нэрт жүжигчин Жулия Робертс өөрийн инстаграмм цахим хуудсаараа олон нийтэд зориулсан сонирхолтой мэдэгдлийг хийжээ. Түүний энэ мэдэгдэл олон сая охид бүсгүйчүүдийн хувьд гайхшрал төрүүлсэн, гэнэтийн мэт зйүл болж чаджээ.

Жулия Робертс охид бүсгүйчүүдийг амьдралын хэв маяг, зорилго, үнэ цэнгийнхээ төлөө нүүрэндээ бүхэл амьдралынхаа туршид хэдэн зуун кг оо энгэсэг, пүүдр түрхэхгүй байхыг онцолсон байна.

Түүний инстаграм хуудсандаа яг юу гэж бичсэнийг хүргэе.

-    Төгс байдал... энэ бол бүх улс орны үндэстэн бүрт үүсээд байгаа өвчлөл. Бид арьс, нүүр, эхээс төрсөн биеэ химийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнээр хучиж байна.

-    Тэр бүү хэл төгс гоо үзэмжийн төлөө өлсгөлөнд хүртэл дуртай нь аргагүй нэвчин орж байна. ер нь бол эрүүл биеэ муутгахын төлөө эрүүл сайхан өнгө төрхөө золиосолж байна.

-    Бидний хий ёстой хамгийн чухал зүйлийн нэгдүгээрт энэ бол зүрх сэтгэл...

-    Нэг юм асууя л даа. Хэрэв та өөрийгөө хайрлахгүй байгаа бол хэн тань дээр ирэх бол гэж хэдий болтол хүлээж суух вэ? Өөрийнхөө сэтгэл санааг хангахын тулд нүүр амаа будаж өнгөлөх нь бусдыг гэхээсээ өөрийгөө хуурч байгаа хэрэг.

-    Үүнийг би ойлгож ухаарсан учраас өнөөдрөөс эхэлж нүүрэндээ ямар ч будалт хийхгүй байх шийдвэр гаргасан. Үүнийгээ энэ нийтлэлийг уншиж байгаа бүх хүмүүст хандан мэдэгдэж байгаагаа хэлье.

-    Би өөрийнхөө дотоод ертөнц, гоо сайхнаа илэрхийлсэн дүр төрхөө гаднах орчинд хиймэл байдлаар харагдуулахыг хүсэхгүй байна. Энэ бол хууралт....

-    Би өнөөдөр хэдий үрчлээстэй болсон ч энэ үрчлээстэйгээ байхыг илүүд үзэж байна.  Энэ бол жинхэнэ Жулия Робертс... Намайг эргэн тойрны хүрээлэл маань будмал гэж харахгүйгээр өөрийнхөөрөө байгаагаар минь хараасай гэж хүсэж байна.

-    Бүсгүй хүний гоо сайхан гаднаа чухал ч, жинхэнэ гоо сайхан бол зүрх сэтгэл гэдгийг хэлмээр байна. Тиймээс би охид бүсгүйчүүддээ хандан аль болох оо энгэсгээс татгалзахыг уриалж байна. Надтай хамт өөрийнхөөрөө байх эрх чөлөөг эдэлье.

Олон нийтийн цахим сүлжээгээр хийсэн түүний энэхүү мэдэгдэл их шуугиан тариад байна. Тэрээр 1967 онд АНУ-ын Жиоржиа муж Атланта хотод мэндэлсэн бөгөөд өдгөө 50 настай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү