Гурван удаагийн дэлхийн аварга Мао Асада спортын ертөнцийг орхиж байгаа тухайгаа мэдэгдлээ. “Өнгөрсөн жилийн Японы улсын аваргын тэмцээний дараа зорьж байсан бүхэн маань миний өрсөлдөх хүсэлтэй хамт алга болсон” гэж тэр блогтоо тэмдэглэжээ.
2010 оны өвлийн Олипмын мөнгөн медальт Асада өнгөрсөн 12-р сард болсон Үндэсний Аваргад 12-р байранд ороод байлаа. Түүний карьерын хамгийн доод цэг байв.
Асада харамсах зүйл байхгүй бөгөөд шийдвэрийг өөрөө гаргасан гэжээ. Тэр “...би энэ бүхнийг амьдралынхаа нэгэн шат бөгөөд шинэ мөрөөдөл, зорилго руугаа урагшлах шатаар харж байгаа” гэжээ.
Мао Асада 5 настайгаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн. Тэр трипл акселаараа танигдсан тамирчин байв.