Улсын дээд шүүхээс Хөгжлийнх банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж шийдвэрлэсэн. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээж буйг танилцуулсан.
Дээд шүүхийн шийдвэрээс хойш тэрбээр УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралцаанд төдийлөн оролцоогүй байсан. Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр хэлэхдээ,
"Миний бие хуулийн дагуу нэр дэвшээд ялалт байгуулсан. УИХ-ын гишүүн болсноосоо хойш гэмт хэрэг хийгээгүй. Тиймээс гишүүний ажлаа өгөхгүй, бүрэн эрхээсээ татгалзахгүй" гэх тайлбарыг өгөв.