https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ


2 өдөр
“Тавантолгой түлш” ХХК-ийн хамт олон жил бүрийн Ахмадын баяр болон Сар шинийн баяраар ахмадуудаа хүлээн авдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу компаниас гавьяаны амралтаа авсан ахмадуудаа“Ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү уулзалтад Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Тээвэр зохицуулалтын газрын дарга Ц. Лхагвасүрэн компанийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, гавьяаны амралтанд гарсан ахмадуудад хандан хүндэтгэлийн үг хэлж, цаашид ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн юм.
Өнөөдрийг хүртэл Тавантолгой түлш компаниас нийт 41 ахмадууд гавьяаны амралтад гарсны нэг нь Орон нутаг хариуцсан мэргэжилтэн Баатарын Очирпүрэв. Тэрээр Тавантолгой түлш компанийн сүлд дуу “Тавантолгой түлшийнхэн бид” дууны шүлгийг зохиосон бөгөөд хүрэлцэн ирсэн ахмадуудад дуу бүтсэн талаарх дурсамжаасаа хуваалцсан юм.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн ахмад буурлууд маань компанийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж ирээдүйд хийж бүтээх шинэ санаа, санал бодлоо солилцон, урам зориг хайрлахын сацуу хамтдаа дурсгалын зураг татууллаа.
Мөн Налайх дүүргийн Соёлын ордны авьяаслаг залуу уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор бэлэг барьсныг талархан хүлээж авсан юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү