Тухайн орон нутгийн цагаар 2 дугаар 2-нд, ХТРТ-ийн “Сар шинийн гала тоглолтын өмнөтөл, Дэлхийн үзэгчдийн хүртээл болсон сар шинийн гала тоглолт” цуврал арга хэмжээний Швейцар дахь арга хэмжээ НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газарын Үндэстнүүдийн ордонд болов.
“Хятадын хаврын баярыг хамтдаа тэмдэглэж ХТРТ-ийн сар шинийн гала тоглолттой танилцъя” сэдвээр зохиосон тус арга хэмжээ нь хаврын баярын соёлоор холбоос болгож олон улсын хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэн, соёлын солилцоог ахиулсан байна. НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газрын ерөнхий захирал Татьяна Валовая, Хятадаас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар болон Швейцар дахь бусад олон улсын байгууллагад суугаа суурин төлөөлөгч Чэнь Шюй, Хятадаас ДХБ-д суугаа төлөөлөгч Ли Чэнган, ДХБ-ын ерөнхий захирал Нгози Оконжо Ивеала, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал Дарен Танг, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын нарийн бичгийн дарга Ребека Гринспан, түүнчлэн Их Британи, Бельги, Польш, Пакистан, Таиланд, БНСУ, Малайз, Куба, Уругвай, Маврикий зэрэг орноос Жевет суугаа төлөөлөгч буюу дипломат албан тушаалтан, олон улсын байгууллагуудын албан тушаалтан гээд нийт 300 гаруй зорчид арга хэмжээнд оролцов.
Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн
Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн видеогоор хийсэн илтгэлдээ, хаврын баяр бол Хятадын үндэстнүүдийн хамгийн чухал уламжлалт баяр юм. Саяхан НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганаар зөвшилцөн санал нэгтэйгээр шийдвэр баталж, хаврын баярыг НҮБ-ын амралтын өдөр болгон тогтоосон явдал нь Хятадын соёл иргэншил, дорнын соёлын өвөрмөц гайхамшгийг бүрэн харуулж, НҮБ-ын баримталдаг олон талт, уужуу багтаамжтай соёлын үнэ цэнийн үзэл ойлголтыг бүрэн илэрхийлсэн юм. Битүүний орой сар шинийн гала тоглолт үздэг нь Хятадуудын цагаан сарын баярын зан заншил болсон билээ. Энэ жил ХТРТ нь “Үзэл санаа+урлаг+технологи”-йг уялдуулан, Хятадын уламжлалт соёл болон орчин үеийн соёл иргэншлийг нэгтгэж, баяр баясгалантай, хөөр хөгжөөнтэй “соёлын цэнгүүн”-ийг толилуулах болно. Энэ жил бол БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой юм. ХТРТ нь Швейцарын олон салбарын анд найзуудтай хамтаар хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн алхам дэвшилд хүч нэмж, энх тайван хөгжил, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтдаа цэцэглэн хөгжсөн дэлхийн орчин үеийн шинэчлэлтийн сайн сайхан дүр зургийг хамтдаа бүтээхэд бэлэн байна гэжээ.
НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газрын ерөнхий захирал Татьяна Валовая
Хятадаас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар болон Швейцар дахь бусад олон улсын байгууллагад суугаа суурин төлөөлөгч Чэнь Шюй
ДХБ-ын ерөнхий захирал Нгози Оконжо Ивеала
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал Дарен Танг (баруун)
НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын нарийн бичгийн дарга Ребека Гринспан
Н.Уртнасан