"Токио 2020 олимпын наадам оны төгсгөл хүртэл хойшлох боломжтой"

"Токио 2020 олимпын наадам оны төгсгөл хүртэл хойшлох боломжтой"


5 жил

Токио 2020 зуны олимпын наадмыг хариуцсан Японы засгийн газрын сайд Сэйко Хашимото өнөөдөр парламентын гишүүдийн асуултад хариулахдаа “коронавирусийн гамшгаас шалтгаалан олимпын наадмыг оны төгсгөл хүртэл хойшлуулах боломжтой” гэж мэдэгджээ.

 

Олон Улсын Олимпын Хороотой байгуулсан гэрээ ёсоор зохион байгуулагч орон нь наадмын цагийн хуваарийг тухайн ондоо багтаан өөрчлөх боломжтой гэнэ. Харин наадмыг цуцлах эрх зөвхөн Олон Улсын Олимпын Хороонд (ОУОХ) байдаг гэнэ.

Одоогийн төлөвлөгөө ёсоор Токио 2020 нь долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдах юм. Одоогийн байдлаар олон улсын хэд хэдэн спортын уралдаан тэмцээн коронавирусийн тархалттай холбоотойгоор цуцлагдаад байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү