Иран жүдоч Саид Моллай өнгөрсөн оны 12-р сард манай улсын иргэншил авсан юм. Гэвч Ираны тал 2019 оны Циндаогийн тэмцээнд зөвшөөрөлгүй оролцсон хэргээр Саид Моллайг Монголын нэр дээр барилдахыг хориглох хүсэлт Олон улсын арбитын шүүхэд гаргаад байсан. Тэгвэл олон улсын олимпын хороо өчигдрийн хуралдаанаараа Саид Моллайг Монгол Улсын нэр дээр барилдахыг зөвшөөрөв. Тус хурлаар Саид Моллай нь 2018 онд дүрвэгчийн статустай болсон байсан учир Монголын нэрийн өмнөөс барилдахад асуудалгүй гэж үзжээ.