Тэдний эмчилгээний зардалд 140 сая төгрөг шаардлагатай болжээ

Тэдний эмчилгээний зардалд 140 сая төгрөг шаардлагатай болжээ


5 жил

Монголын урлагт өөрийн гэсэн мөрөө тодоос тод үлдээн, олны хүндлэлийг хүлээсэн олон арван уран бүтээл туурьвисан “Sweetymotion” хамтлагийн продюсер,  “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон нь амжилттай болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

“Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнай ханийнхаа донор болсон юм. Тэд өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд санхүүгийн бэрхшээлийн улмаас эмчилгээ нь тасалдах эрсдэл тулгарчээ.

Тиймээс Монголын урлагийн салбарынхан нэгдэн, тэдэнд туслах хандивын аяныг санаачлан, зохион байгуулж байгаа юм. Одоогийн байдлаар Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилээнд ойролцоогоор 140 сая төгрөг шаардлагатай болжээ.

Уншигч та бүхэн тэдэнд туслахыг хүсвэл “Хос зүрхээ хамгаалъя” аянд нэгдэн, “Хаан банк”-ны 5212071351, хүлээн авагч Цогтбаярын Сарнай гэсэн дансанд хандив өргөх боломжтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү