Өнөөдөр ОУХМ Э.Цэндбаатарын төрсөн өдөр

Өнөөдөр ОУХМ Э.Цэндбаатарын төрсөн өдөр


5 жил

Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, олимпийн наадмын V-р байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Цэндбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн бөгөөд 163 см өндөр, 60 кг жинтэй юм. 10 настайдаа “Бээжин-2008” олимпийн наадмын үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбын тулалдахыг хараад бокс тоглох хүсэлтэй болсон гэдэг. Ийнхүү Б.Энхтайван багшийнхаа “Баянгол” секцэнд бүртгүүлсэн түүхтэй. 2013 оны залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүр­тэхэд Б.Энхтайван багш нь түүнд аз дагуулдаг малгай бэлэглэжээ. Учир нь тэмцээн дуусч тамирчдын хүлээн авалт болоход Фи­липпиний алдартай дуучин бүсгүй түүнийг бүжгэнд урьж билээ. Гадны тамирчид “Малгайгаа зарах уу, нэг бол солилцох уу” гэж асуудаг юм. Нэг нөхөр бүр 100 ам.долларын санал тавьсан удаатай. Одоо уг малгайгаа тэмцээнл оролцох бүртээ авч явдаг юм гэсэн.

Одоо түүнээс Монголчууд "Токио-2020" олимпийн наадмын аварга болохыг хүсч, хүлээж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү